Өнгөрсөн даваа гарагт Нью Йоркод болсон “Мet Gala”-гийн улаан хивсний ёслолд  Ким Кардашиан, Крис Женнер, Кендал, Кание Вест нар болон Тревис Скотт нар уригдан оролцжээ. 

Харин Клоу нь уг арга хэмжээний эзэн “Vogue” сэтгүүлийн Анна Винтурын “хар жагсаалт”-д багтсан ба Клоуи Кардашианыг хэтэрхий “C класс” гэж үнэлсэн тухай Radaronline мэдээлжээ. Тиймээс эгч Коуртни нь түүнд хань болохоор үлдсэн гэнэ. 

Дээрх мэдээлэл үнэн байж болох ч эгч дүүс Vogue cэтгүүлтэй хамтран ажиллаж байгаагүйтэй холбоотой ч байх магадлалтай. Учир нь Ким, Кайли, Кендалл уг сэтгүүлийн зураг авалтанд оролцож байсан юм. 

Винтур арга хэмжээндээ урих зочиддоо өндөр шаардлага тавьдаг ба зөвхөн “A” жагсаалтад багтсан одууд тус арга хэмжээг зорьдог байна. 

Ким, Кайли, Кендалл нарын “Мet Gala” арга хэмжээний зураг авалтаас сонирхоно уу.