NBA-ийн сагсанбөмбөгчин Тристан Томпсон реалити шоуны од Клөүи Кардашьяныг бие давхар байхад нь ч хүртэл хуурсан удаатай. Харин Клөүи охиныхоо аавыг одоо сайн сайхнаар дурсаж явдаг гэнэ. Онолын хувьд хоёр охин тэврээд, үнэсэлдэж  олны өмнө өөрийг нь доромжилсон экс нөхрөө үзэн ядах нь ойлгомжтой. Гэвч түүний сэтгэлийн шарх өнгөрсөн хугацаанд эдгэрсэн бололтой. 

Keeping Up With the Kardashians шоуг алгасалгүй үздэг хүмүүс энэ улиралд Томпсоны худал хуурмаг бүхэн яаж эргэснийг харсан биз ээ. Үнэн гэвэл анхны охин Трүг хэвлийдээ тээхээс ч өмнө Томпсон завхайрч эхэлсэн.

Томпсон Клөүиг нэг бус удаа хуурсан

Энэ оны эхээр л гэхэд Томпсон Клөүигийн төрсөн дүү Кайли Женнерийн хамгийн сайн найз, бүр хамт амьдардаг Жордин Вудстэй үнэсэлцэж байгаад баригдсан билээ. KUWTK-ийн сүүлчийн бүлэгт эл асуудлыг тойрсон байр суурь, Клөүи анх яаж мэдсэн, Томпсон, Вудс үүнд ямар хариулт өгсөн талаар харуулсан. 

Кардашьяан “Та хоёр надтай, Кайлитай, бусад хүмүүстэй тогтоосон харилцаагаа сүйрүүлчихлээ. Тийм ээ, хүмүүс алдаа гаргадаг. Новшийн зүйл хийдэг. Гэхдээ яагаад өөрийгөө ийм байдалд оруулж байгаа юм? Би лав хэзээ ч ойлгохгүй нь” хэмээн шархалсан сэтгэлээ нээсэн ажээ.