Нэгэн эмэгтэй кокаин бүхий 106 капсул залгисан байсан тухай Энэтхэгийн цагдаа нар мэдэгджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, кокаин бүхий 106 капсулыг залгин хилээр гарах гэж байсан 25 настай гадаадын иргэн эмэгтэйг Энэтхэгийн цагдаа нар энэ сарын 14-нд Шинэ Дели хотын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна. Эмэгтэй кокаиныг Энэтхэг рүү хууль бусаар хил давуулах зорилгоор залгисан  байжээ.

Түүний гэдэснээс 50 сая рупий буюу 734 мянган долларын үнэд хүрэх кокаиныг Энэтхэгийн эмч нар амжилттай гаргаж авсан гэнэ.

Цагдаа нарын хэлснээр, энэ эмэгтэй нь уг кокаин бүхий капсулуудыг Бразилийн Сан-Паулу хотод залгисан бөгөөд Шинэ Дели хотод буй Нигерийн нэгэн иргэнд дамжуулж өгөхөөр явж байсан ажээ. Энэ кокаиныг авах ёстой байсан Нигерийн иргэнийг цагдаа нар одоо эрэн хайж байгаа гэнэ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг