БУХАРЕСТ. /TASS/. Компьютер тоглоом тоглодог хүмүүст Бухарест хот хамгийн тохиромжтойд тооцогдож магадгүй юм. Бухарест хот өндөр хурдны интернеттэй бөгөөд ping буюу компьютероос сервер рүү дохио илгээх болон хариулт авахад шаардагдах хугацаа бага байдаг байна.


Чанартай интернетээс гадна Бухарест хотод компьютер тоглоомын соёл ихээхэн хөгжсөн байдаг аж. Тодруулбал, тус хотод тоглоомын төвүүд олон байдаг бөгөөд “Bucharest Gaming Week” зэрэг олон улсын арга хэмжээ зохион байгуулагддаг байна.


Румыны нийслэл Бухарест хот нь цахим спортын төрлийн салбар дахь олонд танигдсан тэмцээн уралдаанууд, олон улсын тоглоомын бага хурал, компьютер тоглоом хөгжүүлэгч томоохон компаниуд зэрэг үзүүлэлтээр дэлхийн 35 орны жагсаалтыг тэргүүлжээ. 


Энэ үзүүлэлтээр гаргасан жагсаалтын дараагийн тавд Хятадын Ханжоу болон Чэнду хот, Сингапур, БНСУ-ын Соннам болон Инчон хотууд оржээ. Түүнчлэн Шведийн Мальме, Канадын Ванкувер, Хятадын Шанхай хотууд орсон байна.

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг