Жолооч, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдсон. Тэдний ойрын хавьтлын 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан. Дам хавьтал болсон 2000 гаруй хүний байршлыг тогтоохоор ажиллаж буй талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл ойрын хавьтлын 73 хүний шинжилгээний хариу өнөөдөр буюу 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12:00 цагт гарах аж. 

Улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.