Х.Оргил
01 сарын 30, 2020
Өнөөдрийн байдлаар 7,158 хүн коронавирусийн халдвар өвч 170 хүн уг вирусийн улмаас амь насаа алджээ. Сүүлд Арабын нэгдсэн Эмират улсад тус вирусын шинэ тохиолдол бүртгэгдсэн юм.
Коронавирус тэмцэх ажлын хэсгийг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян ахалж буй бөгөөд өчигдөр мэдээлэл хийхдээ нөхцөл байдал амаргүй байгааг хэлжээ. Учир нь халдварын тархалт нэмэгдсээр байгаа аж.
Хятадын бараг бүх мужид коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд 9000 гаруй сэжигтэй тохиолдлыг бүртгэсэн гэжээ.
Иймээс цагаан сарын дараа ажлын байрандаа биш гэрээсээ ажиллахыг орон нутгийн удирдлагууд зөвлөж байна. Мөн эмнэлэгийн бүтээгдэхүүн амны хаалт, нүдний шил зэргийг яаралтай үйлдвэрлэх үүрэг даалгавар өгчээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.