Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "2020 оны 9 дүгээр сарын 25, 26, 27-нд нийт 1626 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Эмчлүүлж байсан хоёр хүн өнөөдөр эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 84 настай эмэгтэй, 24 настай эрэгтэй байна.

Монгол Улсад коронавирусийн нийт 313 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 305 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувиллын, 4 нь гэрийн ажиглалтад байна. 291 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 8 хүн эмчлүүлж байна. Тэдний 6-гийнх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 45 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээн мэдээллээ.