Энэ бол шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн том уралдаан. Барианы зурвас хэн түрүүлж коронавирусийн эсрэг хамгаалалтыг гаргаж авсныг тодорхойлох болно.

Зарим хүн коронавирусийн эсрэг вакцин бүтээх уралдааныг 1950-1960 оны хооронд сансрын хөлөг бүтээх өрсөлдөөнтэй аль хэдийнээ харьцуулаад эхэлсэн. Гэвч энэ удаад тус өрсөлдөөнд дэлхий даяараа оролцож байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 200 орчим компани, их сургууль, институтыг коронавирусийн эсрэг вакцин бүтээх судалгаанд бүртгээд байгаа. Коронавирусийн эсрэг вакциныг бүтээнэ гэдэг нь маш их хэмжээний мөнгө болон үндэстний нэр төрийн хэрэг юм. 

Жишээлбэл Бионтэхийг авч үзвэл, Уйгур Сахин гэх хүн корновирусийн эсрэг вакциныг Америкийн эм зүйн бүтээгдэхүүний Пфицер гэх том үйлдвэртэй хамтран хөгжүүлж байгаа. Хятадын конглоремат Фосун тус төсөлд 3 дугаар сараас нэгдсэн бөгөөд ингэснээр Хятад улсад маркетингийн онцгой эрхийг баталгаажуулж өгчээ. 

Гэвч шинжээчдийн таамаглаж байгаагаар коронавирусийн вакцин дараа жил хүртэл түгээмэл байхгүй гэжээ. 

Харин ОХУ вакцины зөвшөөрлийг 2020 оны 8 дугаар сарын 10-н гэхэд авна гэсэн боловч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар NCT04436471 серийн дугаартай Гамелия институтаас бүртгүүлсэн вакцин дөнгөж 1 дүгээр шатандаа явж байгаа аж. 


Вакцин нь зах зээлд гарахад бэлэн болохоос өмнө дараах 4 шатыг дамжина.

1-р шат: Эрүүл өвчтөнүүдэд туршина. 60-80 хүн туршилтад орно.
2-р шат: Цөөн тооны буюу 100-500 өвчтөн туршилтад орно.
3-р шат: Олон тооны буюу хэдэн мянган өвчтөн туршилтад орно.
4-р шат: Холбогдох байгууллагаас зөвшөөрөгдсөн, хэдэн саяар үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүн


Эх сурвалж: ZDF