Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байна. 

Тус багийн тусгай аргачлалаар тооцоолж гаргасан халдвар тархах магадлалтай хороодыг танилцуулж байна. 

Үүнд,

- Баянгол дүүргийн 2, 3, 5, 6, 7, 11, 19, 20, 24, 25 дугаар хороо,

- Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 6, 8, 12, 14, 15, 16, 18, 19, 22, 25, 26 дугаар хороо,

- Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 6, 8, 9, 13, 16, 18, 19 дугаар хороо,

- Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11, 15 дугаар хороо,

- Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 10, 11, 12, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр хороо,

- Сонгинохайрхан дүүргийн 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 15, 16, 18, 19, 20, 26, 27, 29, 30, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр гэж гарчээ.