“Үнсгэлжин” болон “Ахмад Америк” киноны гол дүрийн жүжигчид өнгөрөгч мягмар гарагт Лондон паркт салхилангаа зайрмаг идэж байхдаа папарацид өртжээ. 

BACKGRIDНүдээр харсан гэрчүүд ч тэднийг нарласан шигээ бие биенээрээ “тоглож” цагийг зугаатай өнгөрөөж байх шиг харагдсан гэжээ. Мөн Крис Эвансийг Лилид машины хаалга онгойлгож өгснийг харсан аж. Энэ нь тэд хамтдаа олны нүдэнд өртсөн анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн тусгаар тогтнолын өдөр ч цуг байсан байна. 

BACKGRID

BACKGRIDЭнэ мэт Крис Эванс, Лили Жэймс нарыг үерхэж байгаа гэсэн цуу яриа, зураг олон гарсан ч тэдний хэн нь ч үүнийг няцааж эсвэл батлаагүй юм. Харин фенүүд нь тэднийг холбож бодсоор л байгаа аж.


Эх сурвалж: E! News