Крисси Тейген тансаг амралтаасаа эргэн ирсэн, гэвч датагаа унтраасангүй бололтой твиттерт халуухан маргаан хийгээд амжив. Түүнийг угаасаа л жиргэх бүрийд, амьсгалахад нь ч хүртэл шүүмжилдэг хүмүүсийн хорон үгэнд тэр бараг дассан гэж болно. Нэг удаа охиноо шүдний эмнэлэгт аваачсаныхаа төлөө муу ээжийн нэр зүүсэн удаатай. 

Харин энэ удаад Италийн Портофинод нөхөр, хоёр хүүхдийн хамт амарч явахад нь папараццийн авсан зураг ярианы гол сэдэв боллоо. Зурагт Крисси жакузи дотор хүүхдээ тэврэн үнэсэж, нөхөр Жон Леженд ард нь нар хараад ярвайсан уу, их л хэцүү царайтай байгаа харагдана. 



Хүмүүс түүнийг "Жон бөгсгүй эхнэртэй болсондоо харамсаж байгаа юм", "Заваан юм би хийчих вэ гэж байна", "Ийм бөгстэй хүн гэж байдаг юм уу" гэж өдөржин шөнөжин дооглоход Крисси:

"Хүмүүс ч бөгсний зураг, фотошопдсон инстаграм харсаар байгаад дасаж дээ. Би хэзээ ч бөгстэй байгаагүй угаасаа. Та нарын зарим чинь мэдээгүй юм уу?" хэмээн пүрэв гарагт жиргэсэн. Мөн "Новшийн юмнууд намайг бөгс хийлгэсэн ч дэмий чалчсан хэвээр л байх байхдаа. Уйтгартай юм. Хэзээ ч зөвдөхгүй нь л дээ" гэсэн аж. 





Крисси коммент хэсэгт хүмүүсийн энэ шүүмжлэлээс болж сэтгэлээр унаагүй ч дуугай байж чадаагүйгээ хуваалцсан. Тейген хоёр хүүхдээ төрүүлсний дараах жиндээ сэтгэл хангалуун байгаа, жин өөрийг нь тодорхойлохгүй гэдгийг ойлгож, илэн далангүй байх болсон. "Би Майлсыг төрүүлснээс хойш 9 кг нэмлээ. 10 сар өнгөрсөн ч би хэдэн грамм ч хасаагүй, яагаад гэвэл би хоолонд үнэн голоосоо хайртай. Одоо ер нь дасаж байгаа" хэмээн бусад ээжид ч урам зориг өгсөн билээ.