Коуртни Кардашиян одоо л өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсийг хийж байна. 

Тэрээр Vogue сэтгүүлийн долдугаар сарын Араб дахь хэвлэлийн нүүрийг чимэхдээ энэ тухайгаа дэлгэсэн байна. 

Момажер Крис Женнерийн том охин тэрээр олны анхаарлын төвд байхаас татгалзаж, KUWTK шоун дээр өөрийнхөө тоотой хэдхэн дүрсийг л оруулж байхаар тогтжээ.

Энэ талаараа Коуртни Кардашиян “Би 13 жилийн турш тасралтгүй 19 улирлын бичлэгт орсон. Гэсэн ч надад ямар нэг зүйл дутуу байгаа юм шиг надад мэдрэгдэж, миний амьдралыг тэр чигт нь олны өмнө дэлгэж буй шоу маань цаг ирэх тусам надад хор хөнөөлтэй орчин шиг санагдаж эхэлсэн” хэмээн ярьжээ.

Тэрээр шоуныхаа энэ оны эхэнд гарсан 18 дугаар улирлын үеэр өөрийнх нь дүрийг тоотой оруулахыг шоуны зураглаач нарт захижээ. Мөн сэтгүүлийн нүүрэн дээрх “Өөрийгөө эргүүлж авахын хүч. Коуртни Кардашиян чөлөөлөгджээ” гэсэн гар бичмэлийг өөрөө бичсэн байна. 

Vogue Arabia

Эцэст нь тэр шоунд өнгөрүүлсэн цаг мөч бүртээ болон тус шоу өөрийнх нь гурван хүүхэд, экс нөхөрт нь бүтээж өгсөн боломжуудад талархаж явдагаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: E! News