ВЬЕНТЬЯН. /CGTN/. Лаос улсын хойд хэсэгт аялж явсан жуулчны автобус осолдсоны улмаас 13 хүн амиа алдаж, 31 хүн гэмтжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Хятадын иргэн байсан гэж Лаос дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэв.


Гэмтсэн хүмүүсийг БНХАУ-ын эмнэлгүүдэд хүргэсэн бөгөөд тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлжээ.


Лаосын нийслэл Вьентьян хотоос Луангпхабанг хот руу аялж явсан жуулчны автобусанд нийт 46 хүн зорчиж явсны 44 нь Хятад, хоёр нь Лаосын иргэн байжээ. Автобусны тоормос ажиллагаагүй болсны улмаас осол болсон гэж мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг