Лондоны Парсонс Грин метроны буудалд дэлбэрэлт болж зорчигчдын зарим нь түлэгдсэн гэж BBC агентлаг мэдээлэв. Хэргийн газар эмч, цагдаа нар ажиллаж байгаа ч хүн амь үрэгдсэн мэдээлэл одоогоор алга байна. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд тэсрэх бөмбөг метроны хаалганы дэргэдэх уутанд байжээ. 

Дэлбэрэлтийн дараа метроны буудалд үймээн самуун болж, хүмүүс гүйж гарсан аж. Тэр хавийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сэжигтний үлдээсэн ул мөрийг хайж байна.