Өнөөдөр гуравдугаар сарын 1. "Эх орончдын баяр"-ын өдөр тохиож байна.

Тус өдөртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Энхболд мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр "Эх орончдын өдөр, эх орондоо хайртай иргэн бүрийн тэмдэглэлт өдөр. Энэ өдөр бол эх орончдын үйл хэргийг зүгээр нэг дурсан тэмдэглэх төдий өдөр биш юм. Үе үеийн эх орончдын үргэлжлэл болсон Монголчууд бид эх оронч үзлээ урьд урьдынхаас илүү хүчтэй сэхээн сэргээж, хөгжил дэвшлийн төлөө нягтран зүтгэхийн эхлэл нь энэ өдөр байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Эх оронд минь хэн нэгэн, хэсэг бүлэг ялах бус нийтийн эрх ашиг, ард олон ялах учиртай.

Тусгаар тогтнол, эрх чөлөө минь мөнх оршиж, үе үеийн эх орончдын үйл хэрэг үргэлжлэн хүчирхэгжиж, эв эе батжин, эх орон минь хөгжин дэвшиж Монгол минь өнө мөнх оршиг ээ.

Та бүхэндээ Эх орончдын баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.