Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-д гурван өдрийн айлчлал хийгээд өчигдөр нутаг буцлаа. Түүний гол зорилго нь Дональд Трампыг 2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрээс гаргахгүй байх явдал байсан хэмээн олон улсын хэвлэлүүд бичжээ. Энэ мэт улс төрийн хэлцэл олон байсан боловч энэ хоёр гүрний ерөнхийлөгчийн биеийн хэл олон улсын зурагчдын анхаарлыг хамгийн их татжээ. 

Тэд юм л болж гартаа биедээ хүрцгээн үйлдлээрээ бие биедээ тал засч байв. Жилийн өмнө Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа гар барилдаан хийх мэт чанга гар барилцсан юм. Нүүр нь хүртэл хувиралтай эрс шийдэмгий харцтэй тэрхүү уулзалтын дараа Макрон  Дональд Трампын гарыг зориуд чанга, удаан атгаснаа хүлээн зөвшөөрсан билээ. Энэ удаа эгээтэй л болзоот хосууд мэт гар гараасаа атгалцах тэдний зураг гэрэл зурагт хэрхэн буусныг сонирхуулъя.