Маргааш өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан хилийн боомтууд амарна. 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд тухайн өдөр ажиллахгүй юм.Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.