2018 оны 11 дүгээр сарын 1-н буюу маргаашаас мөрдөж эхлэх Улсын бүртгэлийн тухай хуулийн иргэдэд хамгийн их хамааралтай 5 заалтыг хүргэж байна.

1. ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БҮРТГЭХ

Харьяалал харгалзахгүй 10 бүртгэл

  • Төрсний
  • Гэрлэсний
  • Гэрлэлт дуусгавар болсны
  • Гэрлэлт сэргээсний
  • Иргэний байнга оршин суугаа хаягийн
  • Эцэг, эх тогтоосны
  • Нас барсны
  • Иргэний үнэмлэхийн
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн
  • Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг авна.
  • Харьяалал харгалзах 5 бүртгэл

УБЕГ-т бүртгэх:

-Монгол Улсын харьяат болсон харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны
-Хүйс өөрчлөгдсөний
-Харьяа аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэх:

-Овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний
-Шилжилт хөдөлгөөний
-Үрчилсний бүртгэлийг хийнэ.

2.ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БАЙГАА МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭНЭЭС ШААРДДАГ БАЙДЛЫГ БОЛИУЛАХ

Бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэнээс авахгүй. Үүнд:

  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэлт сэргээсний бүртгэлийн лавлагаа
  • Эцэг эх тогтоосны бүртгэлийн лавлагаа
  • Үрчилсний бүртгэлийн лавлагаа
  • Овог эцэг /Эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
  • Нас барсны лавлагаа
  • Гэрлэсэн эсэх лавлагаа
  • Төрсний бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа
  • Гадаад паспорт олгосон тухай лавлагаа
  • Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
  • Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа

3. ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТООГ ЦӨӨЛӨХ

Олгох гэрчилгээ:

-Төрсний
-Гэрлэсний
-Нас барсны
-Хасагдсан гэрчилгээ

-Овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсний
-Үрчилсний
-Гэрлэлт цуцалсны гэрчилгээ

4.УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦҮҮЛЖ ШУУРХАЙ ЧИРЭГДЭЛГҮЙ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ

-Иргэн тоон гарын үсэг, биеийн давхцахгүй өгөгдөл болон бусад хэлбэрээр өөрийгөө мөн болохыг нотолсон тохиолдолд цахим бүртгэл, цахим үйлчилгээ авах боломжтой болсон.
-Улсын бүртгэл хөтлөх хугацааг тодорхой болгосон
-Иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний байнга оршин суугаа газрын хаягийг бичнэ.

5.УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ ҮЕ ШАТТАЙ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХ

Аравдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн эмнэлгүүдэд улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд регистрийн дугаар олгож, төрсний болон нас барсны бүртгэлийг тухайн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн бүртгэхээр болсон. Харин 11 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

Дашрамд дуулгахад, иргэн та арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн burtgel.mn сайтаар орж цахим үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг өөрт хэрэгтэй лавлагааг гэрээсээ, байгаа газраасаа авах боломж бүрджээ.


Эх сурвалж: