Dirt Protocol блокчэйн стартап төслийн баг интернет дэх мэдээллийн үнэн, бодитой эсэхийг шалгах платформоо эхлүүлэхэд шаардлагатай байгаа гарааны $ 3 сая-ын хөрөнгө оруулалтаа босгосон болохоо зарлалаа.

Төслийг санаачлагч Инь Ву /Yin Wu,/ хэлэхдээ «өнөөг болтол криптовалютын зах зээл олигтой зохицуулалтгүй байгаа нь хүмүүс хувийн сонирхолдоо нийцүүлэн худлаа мэдээлэл тараах гол үндэс болж байна » гэв.

“Dirt Protocol энэ асуудлыг санхүүгийн хөшүүрэг хэрэглэх замаар шийдвэрлэх шийдлийг тухайлбал үнэн бодитой мэдээллийг урамшуулах, худлаа мэдээллийг торгох замаар шийдвэрлэх болно гэж үзэж буй. Гэхдээ сүлжээний нэр хүнд өсөх тутам илүү олон хүмүүс түүнд мэдээллийг оруулах ба үүний хэрээр сүлжээний маань үнэ цэнэ нэмэгдэнэ” гэж Ву хэллээ.

Платформыг хөгжүүлэгчид төрөл бүрийн тусгай сэдвүүдээр бүгдэд ашиглаж болохуйц, нээлттэй өгөгдлийн баазтай байхаар боловсруулалтаа хийж байгаа ба өгөдлийн баазад оруулах мэдээллийн үнэн бодитой байдлыг жетон/токен-оор урамшуулж хангаж байх юм байна.



Эх сурвалж: Крипто доогтэр