УИХ-ын гишүүн М.Энхболдын Сар шинийн мэндчилгээг хүргэж байна.

Тэрээр "Азай буурал ахмадууд аа, Эрхэм хүндэт ард иргэд ээ, Та бүхэндээ XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ дэлхийн өнцөг булан бүрээс эх орон, элгэн саднаа гэж ямагт сэтгэл тэмүүлэн байдаг монголчууддаа мөн Цагаан сарын мэнд айлтгаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Эвдрэл талцал, ганцаарчилсан тоглолт, дүрэмгүй улстөржилт бидэнд сайныг авчрахгүй. Монголоороо нэгэн сэтгэлтэй, Монголоороо нэгэн зүгт харж, бурууд нүд хурц, зөвд итгэл хамт байж чадах аваас Та бид гэрэлт сайхан ирээдүйгээ баттай бүтээж чадна.

Монгол эх орон, Монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай" хэмээжээ.