КИЕВ. /Ukrinform/. Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ 2018/2019 оны улирлын шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулжээ.


Энэхүү шагналын төлөө Испанийн “Барселона” клубын довтлогч, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси, Италийн “Милан” клубын довтлогч, Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду, Английн “Ливерпүүл” багийн тоглогч, Холландын Вирджил ван Дейк нар өрсөлдөнө гэж УЕФА-гийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Жагсаалтын эхний 10-т мөн Алиссон Беккер /"Ливерпүүл", Бразилын шигшээ баг/, Садьо Мане /"Ливерпүүл", Сенегалын шигшээ баг/, Мохамед Салах /"Ливерпүүл", Египетийн шигшээ баг/,  Эден Азар /"Челси"/"Реал" болон Бельгийн шигшээ баг/, Маттейс де Лихт /"Аякс"/"Ювентус" болон Холландын шигшээ баг/, Френки де Йонг /"Аякс"/"Барселона" болон Холландын шигшээ баг/, Рахим Стерлинг /"Манчестер Сити", Английн шигшээ баг/ нар багтжээ.


Аваргуудын лиг болон Европын лигийн хэсгийн тоглолтод оролцсон клубуудын 80 дасгалжуулагч, мөн УЕФА-гийн холбоодын 55 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй шалгаруулах комисс шилдэгт өрсөлдөх тоглогчдын жагсаалтыг гаргасан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг