БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. 

Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ.

Монгол хэл, бичгийн шалгалтын  босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Дахин шалгалтын бүртгэл энэ сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлж амжаагүй хоцорсон бол нэмж бүртгэх боломжгүй, дахин шалгалт өгөх эрхгүй юм байна.

2019 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг "Боловсролын удирдлагын мэдээллийн сан"-аас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.