“Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцаллаа

peak.mn
01 сарын 10, 2019

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар “Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн, боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2019 оны А/17 дугаар захирамжаар “Монгол маамуу” цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Холбоотой сэдвүүд

цэцэрлэг монгол маамуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.