Монголбанк Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг дахин гурван жилээр сунгажээ.

Тодруулбал, Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгалаа гэж Монголбанкнаас мэдээллэв.