"Хөсөг пүүдс трилер" компанийн "Шинэ Эрдэнэ" хүнсний үйлдвэр манай зах зээлд анх удаа төмсний нухаш үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү шинэ бүтээгдэхүүний онцлог нь эх орныхоо тэр дундаа чанар сортоороо тэргүүлдэг Жаргалант,  Сэлэнгийн шар төмсийг тусгайлан захиж тариулан түүхий эдээ хийж байгаа юм. Хэдийгээр зах зээлд гараад удаагүй байгаа ч өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг байсан монголчууд маань ам сайтай байгаа гэж тус хүнсний үйлдвэрийн менежер А.Одгэрэл ярьсан байна. Зах зээлд хагас кг нь 2899 төгрөгөөр худалдаанд гаргаж монгол төмсний нухашийг 10 минут халааж, жигнэж хэрэглэдэг бөгөөд сүх сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ.