Дэлхийн хамгийн том шоу болох "World’s Best" тэмцээнд оролцож, түүний зэрэгцээ англи хэл дээр хоёр ч дуу гаргаад буй Монголын дуучин О.Энх-Эрдэнийн талаар гадаадын вебсайтад нийтлэсэн мэдээллийг орчуулан хүргэж байна. 

СBS-ийн авьяастны тэмцээнд “Монголын ковбой“ О.Энх-Эрдэнэ ам ангайлгасан үзүүлбэрээрээ “Дэлхийн хамгийн шилдэг” байхын тулд ямар авьяастай байх хэрэгтэйг нотлон харууллаа. Тэрээр АНУ-д анх удаа ирсэн бөгөөд англи хэлээр огт ярьдаггүй, бас ойлгодоггүй байсан. Гэвч  2 дугаар сарын 3-нд “Super Bowl”-ийн дараа Жорж Стрейтийн “Aмарило Өглөө” дууг дуулахыг нь хэн ч хорьж чадаагүй юм. 


Монголын дуучин залуу АНУ-д байхдаа “далайн эрэгт сэлэх” хүсэлтэйгээ орчуулагчаараа дамжуулан нэвтрүүлгийн хөтлөгч Жеймс Гордонд хэлсэн байна.

О.Энх-Эрдэнэ тайзан дээр гаран классик коунтри дууны эхний бадгийг Америкийн өмнөд зүгийн аялгаар дуулахад шоуны шүүгч Рү Паул, Дрью Барримор, коунтри дууны домог болсон Фейт Хилл нар гайхширч хоцорчээ. Түүний үзүүлбэр үзэгч болон шүүгчдийг суудлаас нь босгож чадсан.

“Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Чи коунтри төрлийн хамгийн классик дуунуудын нэг, бидний цаг үеийн хамгийн шилдэг коунтри дуучны дуулсан дууг сонгон дуулж, биднийг үнэхээр доргиож чадлаа. Би бол Жорж Стрейтийн хамгийн том фен” хэмээн Фейт түүний үзүүлбэрийн дараа хэлжээ. 

Тэрээр уг гайхалтай үзүүлбэрээрээ дараагийн шатанд оролцох нь тодорхой болсон байна. О.Энх-Эрдэнэ коунтри дууг анх удаа дуулж байгаа биш бөгөөд 2016 онд болсон “Авьяаслаг Монголчууд” тэмцээнд оролцон улмаар түрүүлсэн аж. 


Түүнийг Nickelodeon-ийн классик анимейшн “Hey Arnold”-ийн АНУ-д Вьетнам улсаас цагаачилсан ноён Хьюнийн дүртэй адилтгасан байна.

Уншигч та түүний үзүүлбэрийг энэ лхагва гарагт “The World’s Best” CBS болон CBS All Access-аар дамжуулан үзэх боломжтой хэмээн Nextshark сайт мэдээлжээ. 


Эх сурвалж: https://nextshark.com/