НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банк ОХУ-д явуулж буй үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдлийг тус улсын Төв банканд 2020 оны нэгдүгээр улиралд хүргүүлэхээр төлөвлөжээ. Энэ тухай “Morgan Stanley”-гийн ОХУ дахь салбарын 2018 оны тайлан мэдээнд дурдсан байна.

““Morgan Stanley” банкны, брокерын болон депозитын лицензийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, холбогдох бизнес-салбаруудыг сайн дураар татан буулгахаар төлөвлөж байна. Банкны үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдлийг  2020 оны эхний улиралд ОХУ-ын Төв банканд хүргүүлнэ” гэж баримт бичигт дурджээ.

2018-2019 онд банкны үйл ажиллагааг хэвийн явуулах аж.

Банкийг татан буулгах замаар ОХУ-д явуулж буй бизнесийнхээ бүтцийг өөрчлөх шийдвэр гаргаснаа Америкийн банкны холдинг “Morgan Stanley” компани 2018 оны 12 дугаар сарын 13-нд мэдэгджээ.

Тухайн үед дээрх шийдвэрийг гаргахдаа ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдтэй холбоотойгоор үйлчлүүлэгчдийн идэвх буурсанд үндэслэн гаргасан гэж тус компани мэдэгдэж байв.


Эх сурвалж: Монцамэ агентлаг