Монгол киног сурталчлан таниулах зорилгоор БСШУСЯ, ОХУ дахь Элчин Сайдын яам хамтран ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Москва хотын “Иллюзион” кино театрт монгол киноны өдрүүдийг зохион байгуулах гэж байна.

Кино өдрүүд энэ сарын 30-аас эхлэн дөрөв хоног үргэлжлэх ажээ. Энэ үеэр найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Аав”, найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага”, найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”, найруулагч М.Энхдалайн “Бид гурвын болзоо”, найруулагч А.Батбаатарын “Зангараг” зэрэг таван бүтээлийг толилуулахаар төлөвлөсөн байна.