Нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн "ЖДҮ бол хулгай биш. Шударга шуурхай шийд. ЖДҮ-ээс зээл авсан долоон сайд нарыг өршөөлийн хуульд хамруулж, нэг удаа төрийн их уучлал үзүүлье" гэх бичигтэй цаас барьсан зураг шэйрлэгдэж олны дургүйцлийг төрүүлээд буй.

Тэгвэл энэ асуудал дээр гишүүн тайлбар хийжээ.

Тайлбартаа 13 настай охины алуурчдыг шударга шүүхийн төлөөх цахим жагсаалд барьсан цаасыг өөрчилж эвлүүлэг хийн улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж цахим орчиноор тараасныг бичжээ. Мөн энэ мэт явуулга улам даамжирч, хэрээс хэтэрсээр байгаа тул хуулийн байгууллагад хандахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна.