Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит Их хурал хоёрдугаар сарын 28-нд болно.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,  UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нар нэр дэвшихээ мэдэгдээд байна. Сүүлд "Буян" компанийг үүсгэн байгуулагч, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшихээр болсон ажээ.

Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдвол дотоодын аж ахуйн нэгжүүдийг гадаадын хувийн хэвшлийн түвшинд хүргэх, тэдний хийж байгаа бараа бүтээгдэхүүний хувьд, хувийн хэвшил, төр хоёрын хамтын ажиллагааны талаар анхаарна хэмээн ярьжээ. 

Нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 26-ны 17.00 цагаар дуусгавар болгох юм.