ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Даваа гарагт Энэтхэгийн Мумбай хот болон хотын эргэн тойронд оршдог нутгуудаар 10 жил ороогүй хүчтэй аадар бороо орсны улмаас 16 хүн амиа алдаж, нисэх онгоцны буудал үерт автаж, галт тэрэгний үйлчилгээ тасалджээ.

Мумбай хотод хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул Энэтхэгийн Цаг уурын газар тус хотод түгшүүрийн улаан түвшин тогтоожээ. Үерт автсан газруудад гацсан хүмүүст тусламж үзүүлэхээр Тэнгисийн цэргийн хүчин хэд хэдэн багийг илгээсэн байна. 

“Сахар” олон улсын нисэх онгоцны буудлын нисэх буух гол талбай усанд автсантай холбогдуулан 52 нислэгийг цуцалж, 54 нислэгийн чигийг өөрчилжээ. Мумбайд байрладаг Засгийн газрын бүх салбар агентлаг, сургууль, коллеж үйл ажиллагаагаа өнөөдөр түр зогсоогоод байгаа бол хувийн компаниуд ажил үүргээ гэрээсээ гүйцэтгэхийг ажилтнуудаасаа хүсжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг