Вон Чин Кит гэх залуу бизнесмен биткойнд оруулсан хөрөнгө оруулалтаасаа ихээхэн хэмжээний хөрөнгөтэй болж, “зоосны залуу мастер” гэх нэрээр алдаршжээ. Тэрээр "Epoch Cryptocurrency" гэх фэйсбүүк хуудастай аж. 

Тэрээр телевизийн шоунд оролцох үеэрээ 300.000 HK долларын хөрөнгө оруулалтаасаа найман оронтой ашиг олсон хэмээн мэдэгдсэн бөгөөд Хонгконгийн Шам Шуй По дүүргийн ядуу хороололд байшингийн дээврээс мөнгө тараасан байна. 

Түүнийг крипто койний идэвхитнүүд мөнгө завшсан хэмээн буруутган мөн олон нийтийн газар “ёс зүйгүй үйлдэл” гаргасан хэмээн баривчилжээ. Цагдаагийн мэдээлснээр тэр өдөр хичнээн хэмжээний мөнгөөр бороо орсныг мэдэхгүй, хүмүүс зай завсаргүй мөнгийг цуглуулж байсан хэмээн мэдэгджээ. Харин твиттер хэрэглэгчид хэдэн зуун сая доллараар бороо орж байсан гэж жиргэсэн байна. 

Баривчилгааны дараа тэрээр Шам Шүй По нэртэй ресторанд мөнгөө хандивлахаа зарласан бөгөөд тус ресторан нь ядууст үнэгүй хоол тараадгаараа алдартай. 24 настай Вон тус ресторанд 92.000 HK доллар хандивласан нь 3800 өдрийн хоолтой тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт болсон байна. Хүмүүс түүнийг амьдрал дээрх жинхэнэ “Робин Хүүд” хэмээн нэрийджээ.

Мөн тэрээр өөрийнх нь эсрэг мэдүүлгийг няцаан “Би бүх гүтгэлгийг үгүйсгэж байна. Хэрвээ хэн нэгэн намайг залилж мэхэлсэн гэж үзэж байгаа бол цагдаад өөрийн биеэр мэдэгдэхийг хүсч байна” хэмээн хариу мэдэгдэл хийжээ.


Эх сурвалж: https://nextshark.com