Мутлу Челикийн “Хар тамхи” номыг орчуулсан бөгөөд маргааш нээлтээ хийх гэж байна.  

Хүүхэд залуусыг дээрх гэмт үйлдлийн золиос болохоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор гаргасан уг номыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, судлаач Г.Батхүү, ҮБХИС-ийн докторант Б.Чинбат, ҮБХИС-ийн докторант, Хурандаа Ж.Наранбаатар хамт орчуулан хүргэж байгаа юм.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, судлаач Г.Батхүү: “Цаашид мансууруулах бодисын зөө­­вөр, цөмийн түүхий эд, материал хул­гай­лах, дамжуулах, худалдаалах оролд­лого, хүний наймаа, олон улсын тер­роризм гэх мэт аюу­лын хүрээ өргөнтэй, хил хязгаар нь тэлэх төлөвтэй асуудлуудаас манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлж болох бодит байдлыг судалж хүргэх болно.” гэв.