peak.mn
01 сарын 14, 2019
УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн баталснаар энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 31 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл болон ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, чөлөөлөх асуудал багтсан байна.
Мөн төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүд, Инновацийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.