Нэрд гарсан криптотрейдер Брайан Келли ( BK Capital Management-ийг үүсгэн байгуулагчдын нэг) биткойний үнэ ёроолдоо унаад байгаа ч цаашид өсөх болно гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ. Тэрээр багаар бодоход доорхи дөрвөн шинж тэмдгийг үндэслэж итгэлтэйгээр хуваалцсан аж.

Нэгдүгээрт: Ханшийн уналт зогссон нь үнийн хөдөлгөөнөөр илэрч байгаа гэв.
“Өнгөрсөн амралтын өдрүүдээр биткойн дахин шинэ доод үнэндээ бууж унасан боловч бараг л 10-15 минутын дараа огцом 100-200 пунктээр дээшилсэн. Туршлагаас үзэхэд энэ хөдөлгөөн нь биткойн ханшны ёроолдоо хүрэх үед ажиглагддаг”.

Хоёрдугаарт: Одоогийн үнийг өсгөхөд криптовалютын майнерууд сонирхол их.
“$5900 ба түүний ойролцоо хэмжээнд олборлолтын өртөг байдаг. Иймд майнеруудад ашиг авахын тулд илүү өндөр үнэ хэрэгтэй”.

Гуравдугаарт: Азийн зах зээл дээр Tether (USDT)-ийн эрэлт огцом нэмэгдэж байна. Брайны үзэж байгаагаар саяхан 250 сая USDT нэмж эргэлтэнд оруулсан нь криптовалютын эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна.

Дөрөвдүгээрт: Келли биткойны үнэ өсөх геополитикын шалтгааныг хэллээ. Өнөөдрийн АНУ ба БНХАУ-ын хооронд ид дүрэлзэж байгаа худалдааны дайн нь үнийг өсгөнө гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ “Валютын хямрал ихсэх бүр биткойны үнэ үргэлж өсгөж байдаг. Учир нь биткойн өөрөө альтернатив валют юм. Энэ нь зөвхөн худалдааны дайнтай ч бус Хятадад болж байгаа өөр үйл явдалтай шууд бусаар холбогдож байгаа юм. Магадгүй валютын девальвац байж мэднэ. Би энэ зүйл/девальвац-ханш чангарах/ үйл явц гэж хэлж чадахгүй ч эцсийн эцэстээ хятадууд ийм байдалд орно. Хэрэв ийм нөхцөл байдал бий болсон үед баян хятад хүн хаашаа мөнгөө хийх билээ. Мэдээж хэрэг үнэтэй юаныг худалдаж авахгүй. Харин мөнгөө BTC болгох нь ойлгомжтой” гэжээ.



Эх сурвалж: https://www.cnbc.com/video/2018/06/25/has-bitcoin-finally-bottomed.htmlКрипто доогтэр