Олимп гэдэг зөвхөн өрсөлдөөний талбар биш билээ. Үзэгчдийн сэтгэл хөдлөл, цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын тойрсон дуулиан үл тасардаг талбар. 

Энэ удаагийн олимп хэдийгээр үзэгчийн халуун алга ташилтаар дутсан ч хэвлэлийнхэн сонин содныг олж дуулгасаар байна.

Од болсон сэдвийн нэг нь соёмбо, олимпын таван цагариг бүхий үсний засалт бүхий монгол дасгалжуулагч юм. Монголын буудлагын спортын амжилтын эзэн, МУГТ О.Гүндэгмаагийн дасгалжуулагч хэмээгддэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат ийнхүү үсээ засуулсан нь спортын гэрэл зурагчдын овоо хараанаас мултарсангүй. 

Энэ талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин ийнхүү бичжээ

"Наадмын гоёлоо “өмссөн” гавьяатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь асуух гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдийн очер ер тасрах шинжгүй. Олимын таван цагариг, Алтан соёмбын дүрстэй түүний үсний өвөрмөц дэгжин засалт түмний харааг өөрийн эрхгүй булаана. Наадамд морио уясан уяач хэрхэн гоёдог билээ дээ. Түүний  адил тамирчнаа дэлхийн хамгийн том наадамд сойж буй алдарт дасгалжуулагч ингэж гоёх нь аргагүй ээ."