Өнгөрсөн долоо хоногоос 16-17 насны хүүхдийг эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан эхний тунгаа тариулсан хүүхэд бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж Сангийн яамнаас мэдээллээ. Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасан байдаг. 

Урамшууллын мөнгийг хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлэх юм байна.