Аргын тооллын 6 сарын 6, Адъяа гараг. Билгийн тооллын 26, Шийдэм одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийннаран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийгхийхэд эерэг сайн. 

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Модсуулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэхбуюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.