Хонь- Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой


Энэ долоо хоног тун завгүй өнгөрөх нь. Шинэ төсөл дээр ажиллахад бүтээмж өндөртэй байна. Өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт, одоо ашгаа хүртээж магадгүй. Санхүүгийн хувьд хэрэггүй зүйлд мөнгө гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Од эрхэс зөв байрлалд байгаа тул хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахад тохиромжтой. 

Энэ долоо хоногт таны үерхэл, хайр дурлалын амьдрал гайхалтай сайн байх болно. Үүнийгээ дагаад эерэг энерги нэмэгдэнэ. Гэр бүлтэй хосуудын хувьд харилцаандаа сэв суулгахаас сэргийлж, үгээ цэгнэ. Ганц бие хүмүүс эрүүл мэнддээ анхаарвал зохилтой. 


Үхэр- бардамнал, хувиа хичээх үзлээс зайлсхий


Долоо хоногийн эхний өдрүүд тун таатай өнгөрөх болно. Өнгөрсөн хугацаанд болсон урам хугарам зүйлс таны сэтгэлээс арилана. Хойшлуулж байсан ажлаа үргэжлүүлэхэд тохиромжтой. Долоо хоногийн дундуур анхаарлаа төвлөрүүлж чадвал ажил мэргэжил дээр ахиц гарна. Ямар зорилготой гэдгээ та сайн мэдэж байгаа. Тиймээс ч шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэнэ. 

Хувийн амьдралдаа бардамнал, хувиа хичээх үзлээс зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Энэ нь гэр бүлийн эв найрамдалд нөлөөлж болзошгүй юм. Бизнесээ өргөжүүлэх зарим шинэ төлөвлөгөө гаргах бөгөөд амжилттай хэрэгжүүлж чадна. Хөрөнгө оруулагчид урт хугацааны хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой. Шинэхэн хосууд урт хугацааны харилцаа холбоо тогтоох долоо хоног байх болно.


Ихэр- Эрүүл мэндээ анхаар


Од эрхсийн нөлөөгөөр таагүй долоо хоног болж өнгөрөх нь. Шинэ бизнест хөрөнгө оруулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь ашиггүй байх хийгээд алдагдал хүлээж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарч эрсдэлтэй аялал хийхгүй байсан нь дээр. 

Долоо хоногийн дундуур нөхцөл байдал дээрдэж, сэтгэл санаа тайван байна. Эдгээр өдрүүдэд хуримтлалаа нэмэгдүүлж, зохисгүй зардлаа хянахыг зөвлөж байна. Гэр бүл, найз нөхдөдөө цаг гаргаарай. Ажил хайж буй хүмүүс найз нөхдийнхөө тусламжтайгаар тохиромжтой ажлын байрны санал хүлээн авах болно. Дурлалт хосууд чухал шийдвэр гаргана. Гэрлэсэн хосууд бүл нэмж магадгүй. 


Мэлхий- Ажлийн шинэ хамтрагчтай болно


Завгүй долоо хоног үргэжлэх төлөвтэй байна. Гэр бүл, найзуудтайгаа эерэг сайхан харилцаатай байна. Ажил хэргийн шинэ хамтрагчтай болж магадгүй. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол зөв алхам гэж од эрхэс зөвлөж байна. 

Долоо хоногийн дундуур эрхсийн нөлөөгөөр таагүй мэдрэмж төрж магадгүй. Ажил дээрээ алдаа гаргаж, зарим нэг саад бэрхшээлтэй учирна. Өрсөлдөгчдөөсөө болгоомжлохыг анхааруулж байна. Дарга ажилтнуудтайгаа ам зөрөхгүй байхыг хичээгээрэй. Хосуудын хувьд ширүүн маргаан өрнөж магадгүй. Гэхдээ энэ нь салах шалтгаан болохгүй гэдгийг санаарай. 


Арслан- Шинэхэн хосууд маргалдахаас зайлсхий


Энэ долоо хоногт таныг азын тэнгэр ивээх болно. Эрч хүчтэй байх бөгөөд ажил хэргийн зарим асуудлууд шийдэгдэнэ. Түншлэлийн маргаан сайнаар шийдэгдэж, ажил хэрэг өргөжих болно. Дарга тань таны шаргуу хөдөлмөрийг үнэлж, урамшуулж магадгүй. Ажлын ярилцлаганд орсон зарим хүмүүс таатай хариу сонсоно. 

Хань ижилдээ цаг гаргаж, романтик үдшийг өнгөрүүлээрэй. Энэ нь таны гэр бүлийн харилцааг бэхжүүлж, амьдралд эв зохицлыг авчрах болно гэж од эрхэс сануулж байна. Шинэхэн хосууд бие биендээ тэвчээртэй хандаж, хэрүүл маргаан хийхгүй байхыг зөвлөж байна. Эс тэгвээс тэд салж магадгүй. Ганц бие арслангийнхан оюун санаагаа тайван байлгаж, найзуудын хамт таатай газар очоорой. 


Охины орд- Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирч магадгүй


Эдгээр өдрүүдэд эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Хэт шударга зангаасаа болж эргэн тойрны хүмүүстэйгээ сөргөлдөж магадгүй. Гэр бүлдээ анхаарал тавьж, тэднийг баярлуулаарай. Долоо хоногийн дундуур таны бүтээлч байдал дээшилж, сонирхолтой санаа төрөх болно. Ажил дээрээ албан тушаал ахих боломжтой. Гэхдээ мөнгөтэй холбоотой зарим шийдвэр гаргахдаа тэвчээртэй байхыг зөвлөж байна. 

Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд гэр бүлтэй мэлхийнхэн харилцаандаа дүн шинжилгээ хийж, үйл ойлголцлоо арилгаж чадна. Үерхэж байгаа хосууд харилцаандаа үнэнч байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирч магадгүй. 


Жинлүүр- Ямар нэгэн шийдвэр гаргахдаа зөн совингоо дагаарай


Долоо хоногийн эхээр гараг эрхсийн нөлөөгөөр таагүй үйл явдлууд өрнөж магадгүй. Өдөр тутмын ажилд тань олон саад бэрхшээл тулгарах болно. Энэ байдлаас гарах гарцыг олох нь хэцүү санагдаж болох ч тэвчээртэй байгаарай. 

Хайр дурлал, санхүү, гэр бүлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө зөн совингоо дагахыг зөвлөж байна. Та эцэг эхдээ анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур сэтгэл сэргэж, эрч хүчийг мэдрэх болно. Таны дотоод мэдрэмж ажилтай холбоотой хүнд хэцүү шийдвэр гаргахад тусална. Ганц бие хүмүүс сэтгэлийн ханиа олох магадлал өндөр байна. Харин үерхэж байгаа хосууд гэрлэх шийдвэр гаргаж магадгүй. 


Хилэнц- Гэр бүлийн хүндээ цаг гаргаарай


Долоо хоногийн эхээр та шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэнэ. Ажилчид болон багийн бусад гишүүдийн талд шаардлагатай шийдвэрүүдийг гаргахаар хичээнгүйлэн ажиллаарай. Зарим шийдвэрүүд толгой эргүүлэм хэцүү байвал хэн нэгнээс зөвлөгөө авахад буруудахгүй. 

Долоо хоногийн дундуур эмх замбараагүй нөхцөл байдал угтана. Гэхдээ энэ нь түр зуурынх байх болно. Та хөдөлмөрлөж олсон мөнгөө зарим хандивын зүйл худалдан авахад зарцуулаарай. Гэр бүлийн хүндээ хайхрамжгүй зан гаргаж, маргалдахгүй байхыг зөвлөж байна. Ингэхийн тулд ойрхон агаар салхинд гарах нь дээр. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд бүх зүйл сайхан байсан хэвээрэй байна. Өмнөх хөрөнгө оруулалтын үр ашгаа хүртэж магадгүй. Ахмад настнуудын хувьд эрүүл мэндийн байдал сайжирна. Хайрын шувууд хуримтай холбоотой шийдвэр гаргахаасаа өмнө зөн совингоо дагаж мөрдөхийг зөвлөж байна.


Нум-Эрч хүчээр дүүрэн байна

Долоо хоногийн эхээр таныг аз ивээж, аз жаргалыг мэдрэх болно. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, зорилгодоо хүрэхийг хичээгээрэй. Энэ нь таны өөрийгөө үнэлэх, нэр хүндийг өсгөх болно. Харилцааны ур чадвараа ашиглан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх болно. 

Долоо хоногийн дундуур та дотоод хүч чадал, эерэг энергийг мэдрэх болно. Таны шаргуу хөдөлмөр амжилтанд хүрэхэд тусалж, бизнесийн хувьд ашиг тусаа өгнө.  Доод албан тушаалтнуудынхаа тусламжийг авч, хамтран ажилласнаар хэцүү нөхцөл байдлаас гарах болно. Долоо хоногийн сүүлийн хэдэн өдөр сөрөг мэдрэмж авах болно. Энэ нь таны ажлын бүтээмж буурахад нөлөөлнө. Ажил хайгчид сайн ажил олох боломжтой. Ганц бие хүмүүс болзоонд уригдаж магадгүй.


Матар- Удирдлагын зүгээс сайшааж магадгүй


Эрүүл, эрч хүчтэй долоо хоног өнгөрөх нь Та бизнесийн салбарт эерэг түншлэлтэй болно. Удирдлагын зүгээс сайшааж магадгүй. Шинээр ажил хайж байгаа хүмүүст бүтэмжтэй долоо хоног болно. Гэр бүлийн амьдралд эхнэр, нөхөртэйгээ зохицон амьдрахын тулд эго байдлаас зайлсхийхийг зөвлөж байна.

Та байшин эсвэл ажлын байраа засахын тулд багагүй мөнгө зарцуулах нь. Долоо хоногийн дундуур хуримтлалд тань нөлөөлж болзошгүй зардлаа хянах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хөрөнгө оруулахдаа зөн совингоо дагаж мөрдөхийг зөвлөж байна. Дурлалт хосуудын хувьд бие биетэйгээ уулзаж амжихгүй завгүй өдрүүд болж өнгөрнө.


Хумх- Мөнгөө дэмий зүйлд бүү үрээрэй


Эхний хэдэн өдөр нойргүйдлийн асуудалтай байж магадгүй. Тиймээс ажлаа сайн зохицуулж, өөртөө амралт өгөхийг зөвлөж байна. Мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулахгүй байсан нь дээр. Бусадтай ярилцахдаа дууны өнгөндөө анхаарахгүй бол хэн нэгэнд сөргөөр ойлгогдож магадгүй. 

Ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө сайтар удаа бод. Долоо хоногийн дундуур бүх зүйл хяналтанд орно. Өдөр тутмын ажлаасаа таашаал авах бөгөөд шинэ төслийн ард амжилттай гарна. Хүүхдүүдийнхээ боловсролд ач холбогдол өгч, ярилцахыг од эрхэс зөвлөж байна. Найз нөхдийн харилцаанд зохисгүй үйлдэл гаргахаас  сэргийл. 


Загас-Ойрын зорилгодоо анхаарлаа төвлөрүүл

Долоо хоногийн эхээр таныг аз ивээж, хүссэндээ хүрнэ. Ойрын зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж,шийдвэр гаргахад бэлэн байгаарай. шинэ бизнес эхлүүлж ч магадгүй. Ирээдүйд хөрөнгөө өсгөхийг хүсвэл нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд гэмгүй. Долоо хоногийн дундуур уйтгартай, стресстэй, аз жаргалгүй байх болно. далд дайснуудтайгаа нүүр тулах болно. Иймээс Хүрээлэн буй хүмүүстэйгээ харилцахдаа ярихаа хянах хэрэгтэй. 

Стресс, түгшүүрээс гарахын тулд бясалгал, йогоор хичээллэхийг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлчийн өдөр сайн сайхан болж, эрч хүч нэмэгдэх болно. Гэр бүлийнхэнтэйгээ эв найрамдалтай болгоомжтой байж, маргаанаас зайлсхийхийн тулд ажилдаа завгүй байхыг хичээ. Дурлалт хосууд харилцаандаа хэн хэндээ буулт  хийхийг зөвлөж байна.