Хонь

Ажлын ачаалал ихтэй завгүй долоо хоног үргэлжилнэ. Таны хамтрагч, найз нөхөд шинэ санаачлага бүрийг дэмжиж, үр бүтээлтэй ажиллахад тусална. Хэнийг ч ялгалгүй бусадтай эелдэг харилцаарай. Өрсөлдөгч болоод дайснууд таныг үргэлж ажиглаж буйг бүү мартаарай. 

Аз жаргалдаа умбаж буй хосууд энэ долоо хоногт гэрлэх тухай чухал шийдвэр гаргах төлөвтэй. Долоо хоногийн сүүлээр эерэг сар ивээж, аз жаргалтай мөчүүдийг бэлэглэнэ.


Үхэр

Шийдвэр гаргах ур чадварынхаа ачаар та энэ долоо хоногт аливаа эрсдэлээс хамгаалагдах нь. Аливаа эхэлсэн ажил, бизнес бүтэмжгүй байгаа мэт мэдрэмж төрж мэднэ. Гэвч бүү шантар, өөрийгөө шинэ зүйл сурахдаа удаан гэж голох хэрэггүй. 

Амжилт, бүтэлгүйтэл ээлж дараатай ирдгийг  гэдгийг од эрхэс сануулж байна. Ажил болоод хувийн амьдралд асуудал тулгарвал түүнийг эерэг өнцгөөс харж, цаг алдалгүй шийдэл, гарц хайгаарай. Эс бөгөөс та үнэт цагаа хэрэггүй зүйлд үрэх нь ээ.


Ихэр

Адал явдал, инээд хөөр цалгисан долоо хоног айсуй. Та хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж ямар ч саадыг шантралгүй даван туулж чадна. Харин хайр дурлалдаа хөтлөгдөж, бодлогогүй алхам хийвэл ирээдүйд гай дагуулах магадлалтайг гэж гараг эрхэс анхааруулж байна. 

Энэ долоо хоногт таны хүүхэд багшдаа магтуулж, хичээл сурлагадаа амжилт гаргана. Аливаа маргаантай байсан асуудал шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр удаан уулзаагүй танил эсвэл холын хамаатан утастаж, тусламж гуйна.


Мэлхий

Энэ долоо хоног таатай эхлэхгүй бололтой. Гэсэн хэдий ч долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал сайжирч, боломж хаалгыг тогших нь ээ. Гэр бүлийн харилцаагаа дээдэлж, цаг зав гаргахыг хичээгээрэй. Халуун дулаан уур амьсгал таныг дотоод энергийг нөхөхөд тустай. 

Хосууд энэ долоо хоногт хайртынхаа аав, ээжтэй танилцах нь ээ. Харин гэрлэсэн хосууд хамаатан садны асуудлаас болж хэрэлдэх аюултай гэж од эрхэс сануулж байна. Ямар ч асуудалд гарц гаргалгаа илэрхийлэх хэрэггүй. 


Арслан 

Энэ долоо хоногт арслангийн ордныхны хувь заяаг шийдэх томоохон үйл явдал болох  нигууртай. Боломжоо бүү алдаарай. Чухал хүнтэй товлосон цагаа мартаж болзошгүй тул анхаарлаа сулруулаад хэрэггүй. 

Харин амралтын өдрүүдээр утасныхаа дууг хааж, и-мэйлээ шалгахгүй, тайван байж болно.

Долоо хоногийн дундаас бизнесийн хамтрагчтай болох эсвэл танилыг хүрээгээ тэлбэл сайн. Энэ харилцаа алсдаа ашиг авчирна гэдгийг од эрхэс танд шивнэж байна. 


Охин 

Охины ордныхон энэ долоо хоногт “Эрсдэл хэдий чинээ өндөр байна үр ашиг төдий чинээ их байна” гэсэн дүрмийг баримталбал зохино. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан бол эргэлзэх хэрэггүй. Учир нь гараг эрхэс таныг ивээж, ашиг олз олох боломж нээж өгөх нь ээ. 

Мөн өнгөрсөн хугацаанд саатаад байсан мөнгөний урсгалууд танд үр ашгаа өгч эхэлнэ. Харин хөдөлмөрлөж олсон мөнгөө хэрэггүй зүйлд үрэхээс зайлсхийж, санхүүгийн сахилга баттай байхыг сануулъя. 


Жинлүүр

Од эрхсийн нөлөөгөөр жинлүүрийн ордныхон таагүй долоо хоногийг угтах нь. Шинэ бизнест хөрөнгө оруулаад хэрэггүй. Эрүүл мэндэдээ анхаарч эрсдэлтэй аялал хийхгүй байсан нь дээр. Долоо хоногийн дундуур эмх замбараагүй нөхцөл байдал үүсч мэднэ. 

Гэхдээ энэ нь түр зуурынх тул аливаад уужуу хандахыг гараг эрхэс сануулж байна. Гэр бүлийн хүндээ хайхрамжгүй зан гаргавал хэрүүл маргаан дэгдэх нигууртай. Ахмад настнуудын хувьд эрүүл мэндийн байдал сайжирна. 


Хилэнц

Шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд та шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх болно. Томилолт, бизнесийн уулзалтад оролцохын тулд богино хугацааны аялалд гарах төлөвтэй. Энэхүү аялалд төвөгшөөлгүй явбал алсдаа үр ашгаа өгөх нигууртай. 

Ажил горилогчид тохирсон ажилдаа орох завшаан тохиох нь ээ. Хүүхдүүдийн тань хичээл сурлагадаа шамдаж, эерэг үр дүн үзүүлнэ. Харин долоо хоногийн сүүлээс нөхцөл байдал өөрөөр эргэх нь ээ. Таныг бүтэлгүйтэл болоод сөрөг энерги бүрхэн авна.  


Нум

Энэ долоо хоногт буяны үйлсэд цаг зав, мөнгөө харамгүй зарцуулаарай. Дотны найз тань шинэ бизнес эхлүүлэхдээ мөнгөн туслалцаа хүсэх болно. Зорьсон зорилгодоо тууштай байж, саад болох зүйлсээс зайгаа барихыг гараг эрхэс зөвлөж байна. 

Энэ нь таны нэр хүндийг өсгөж, нийгмийн статусыг дээшлүүлнэ. Сэтгэл хөдлөлөө нуух хэрэггүй. Хэрэв ярилцах хүсэл төрөхгүй бол цаасан дээр бодлоо буулгаарай. Энэ нь таны оюун санааг цэгцлэхэд тустай. 


Матар

Эерэг сар матрын ордныхныг ивээж, эрч хүч харамгүй хайрлана. Өөрийн цахим хаягтаа нийтэлсэн зураг, бичлэг тань төсөөлснөөс олон хүнд хүрнэ. Гэвч хувийн мэдээллээ нийтэд задруулахаас сэрэмжилж, нууцлалаа чангатгаарай. 

Бусадтай харьцахдаа үгээ цэгнэж, сөрөг энерги түгээхгүй байхыг хичээ. Долоо хоногийн сүүлээр хамт олны тань дунд таны талаар худал цуу тарах төлөвтэй. Тиймээс тайван байж, юуг ч засаж залруулаад хэрэггүй. Нөхцөл байдал аяндаа дээрдэнэ. 


Хумх

Завгүй долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна. Гэр бүл, найзуудтайгаа эерэг сайхан харилцаатай байна. Ажил хэргийн шинэ хамтрагчтай болж магадгүй. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол огтхон ч эргэлзэх хэрэггүй. Энэ долоо хоногт зөн совингоо дагаж, хорвоо ертөнцтэй холбоо тогтоохыг хичээгээрэй. 

Тэгж чадвал моддоос, салхинаас, цэцэгсээс хүртэл дулаан энерги мэдрэгдэнэ. Өнгөрсөн шийдвэрүүдээ дүгнэн бодож, амьдралын зорилгоо тунгаахыг гараг эрхэс зөвлөж байна. 


Загас

Далайн хясаа сувдаа дэлгэж үзүүлдэг шиг од эрхэс олон сайхан боломжуудыг таны өмнө нээж өгөх нь ээ. Энэ долоо хоногт ажил бүтэмжтэй байж, карьерын томоохон үсрэлт хийнэ. Даатгалын үйлчилгээ авахаар төлөвлөсөн бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой байх болно. 

Долоо хоногийн сүүлийн хэдэн өдрүүдэд сөрөг мэдрэмж таныг хүрээлнэ. Энэ нь таны ажлын бүтээмж буурахад нөлөөлж мэдэх юм. Ганц бие хүмүүс хэзээ ч төсөөлөөгүй нэгнээс болзооны урилга авч магадгүй. Банкнаас зээл аваад хэрэггүй.