Фэйсбүүк, Инстаграм зэрэг дэлхийн томоохон сошиал платформууд өнгөрсөн шөнө тасалдаж, зургаан цагийн дараа эргэн хэвийн ажиллаж эхэлсэн билээ. 

Тэгвэл энэ хугацаанд нэг ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдаагүй гэдгийг Фэйсбүүк компани албан ёсоор мэдэгдлээ. 

Тус компанийн дата төвүүдийн мэдээлэл солилцдог замд түгжрэл үүсч, чиглүүлэгчийн тохиргоо алдагдсанаас уг платформууд түр хугацаанд саатжээ. 

Ийнхүү сошиал платформуудын сүлжээ доголдсон нь Марк Цукербергд дор хаяж 6 тэрбум ам.долларын алдагдал учруулаад буй.

Эх сурвалж: The Independent