Аргын тооллын 10 сарын 26, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Хэрцгий охин одтой,улаагчин хонь өдөр.Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. 

Тухайн өдөр гахай, туулай жилтнээаливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаалүйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. 

Сахил санвааравах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар,туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үсшинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.