Аргын тооллын 11 сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Тугчин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 7цаг 38 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэдэерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номынавшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишигдуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиггаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээрүргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.