Хонь

Долоо хоногийн эхний өдрүүд сэтгэл зовнилгүй, амар амгалан өнгөрнө. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр шимээ өгч, санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байх боломж бүрдэх нь ээ. Орлогын шинэ эх үүсвэр ч нээгдэнэ. 

Танилын хүрээг тань тэлж чадах хүмүүстэй тааралдана гэдгийг од эрхэс сануулж байна. Хичээн ажилласны үр дүн гарч хонинууд тушаал дэвших магадлал тун өндөр байна. Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, илүү завгүй өдрүүд үргэлжлэх төлөвтэй. 


Үхэр

Энэ долоо хоногт төлөвлөгөөнөөс давсан олон зүйл тохиолдох бололтой. Долоо хоногийн эхээр шинэ, шинэлэг санаа ургаж, ажил бизнесийн талбарт ахиц дэвшил гарах нигууртай. Ажлын хамт олон тань энэхүү үйл хэрэгт тус дэм болох нь ээ. 

Долоо хоногийн дундуур аливаа эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахгүй байхыг гараг эрхэс зөвлөж байна. Өс хонзон санагчид, дайснууддаа хэзээ ч бүү боломж олго. Санаа зовоож байсан эцэг эхийн эрүүл мэндийн асуудал шийдэгдэх төлөвтэй.


Ихэр

Эерэг сар энэ долоо хоногийн ивээж, аз жаргалтай шинэ долоо хоногийн бэлэглэнэ. Өнгөрсөнд болсон таагүй дурсамжаа бодож, сэтгэлээ хямраах хэрэггүй. Өөдөө тэмүүлж, хорвоо ертөнц танд юу бэлдсэнийг хүлээн авахад бэлэн бай. 

Шалтгаангүйгээр зогссон төслүүд урагшилж, ажил бүтэмжтэй явна. Долоо хоногийн дундуур аялалд гарах төлөвтэй. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрсдэлд орж, үр ашгаа өгөхгүй. Энэ долоо хоногт аль болохоор бусдад тусалж, буян хийгээрэй. 


Мэлхий

Гараг эрхсийн давхцал энэ долоо хоногийг сэтгэл тогтуун, эерэг эхлэхэд тусална. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, дотроос тань гал асаж буйг мэлхийн ордныхон мэдрэх болно. Учир нь дотоод энерги оргилж, эрч хүчээр дүүрэн байх юм. 

Хэдийн гэр бүл болсон хосуудын харилцаа сайжирч, гэр бүлийн уур амьсгал сайхан байна. Гэхдээ ганц бие залуучуудад тийм ч азтай долоо хоног болохгүй нь.  Ажил хэргийн шугамаар гэрээ хэлэлцээр хийхдээ эв эеийг сахихыг хичээгээрэй. Хэнтэй ч маргалдаж, муудалцаж үл болно. 


Арслан 

Долоо хоногийн эхээр арслангийн ордныхон сөрөг сарны нөлөөнд байх тул тийм ч таатай байхгүй нь. Ганцаардсан, гунигласан мэдрэмж үе үе төрж мэднэ. Мөн эрүүл мэндийн асуудалтай тулгарна гэдгийг од эрхэс сануулж байна. 

Ашиг орлогын хувьд ч алдагдал хүлээсэн долоо хоног болох төлөвтэй. Тиймээс аль болох хөрөнгө оруулалт хийхээс татгалзаарай. Долоо хоногийн дундуур таны дотоод хүч сэлбэгдэж, нөхцөл байдал сайжирна. Оюутан, сурагчид багшаасаа сайн үнэлгээ авч, магтаал сонсоно. 


Охин 

Ажил ундарсан завгүй долоо хоног айсуй. Ялангуяа долоо хоногийн эхний өдрүүдэд маш ачаалалтай байх ч, амжилттай ажиллана. Дарга удирдлагууд таны хичээл зүтгэлийг  үнэлж, тушаал дэвших санал тавьж мэдэх нь ээ. 

Харин гэр бүлийн хүрээнд нэлээдгүй асуудлуудтай нүүр тулна . Дотнын хүмүүстэйгээ хэрэлдэж, маргалдахаас зайлсхийгээрэй. Учир нь долоо хоногийн сүүлээс нөхцөл байдал эргээд сайжирч, гэр бүлийн уур амьсгал тогтуун болох учиртай. 


Жинлүүр

Эерэг сарны нөлөөгөөр долоо хоногийн эхний өдрүүд аз жаргалтай үргэлжилнэ. Санаа зовох зүйлгүй, сэтгэл амар байх боломж бүрдэх юм. Өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтууд ач тусаа өгөх нь ээ. Аливаа  зүйлд сатааралгүй хөдөлмөрлөж чадвал зорилгодоо хүрч чадна. 

Харин үг, үйлдлээ хянаж, бусадтай эвтэй байхыг хичээгээрэй. Уур уцаараар асуудлаа шийдэх гэж оролдвол алсдаа сөрөг үр дагавар ихтэй гэдгийг гараг эрхэс сануулж байна. Мэргэжлээ дээшлүүлэх, чадвараа ахиулахаар богино хугацааны сургалтад хамрагдаарай.  


Хилэнц

Хилэнцийн ордныхонд долоо хоног тийм ч таатай эхлэхгүй бололтой. Тэвчээр алдаж, хэн нэгэнтэй маргалдаж мэднэ. Өөр газар руу нүүх эсвэл ажлаа солих хүндхэн сонголттой тулгарах нь ээ. Долоо хоногийн дундуур эцэг эхийн эрүүл мэндийн асуудал таны сэтгэлийг зовоох нигууртай. 

Тиймээс дотоод хүчээ сэлбэхийн тулд бясалгал хийхийг од эрхэс зөвлөж байна. Таны олон асуудалд гарц олж өгөх хүнтэй та долоо хоногийн сүүлээр уулзах нь ээ. Хүүхдийн хичээл сурлага санаа тавих зүйлгүй, сайн байна. 


Нум

Эерэг сарны нөлөөгөөр энэ долоо хоног сайхан эхэлнэ. Найз нөхдийн хооронд үүсэн маргаантай асуудлыг та шийдэх нь ээ. Ачаалалтай ажилласны үр дүн гарч, ажил маш амжилттай өрнөх нигууртай. Ажлын шугамаар богино аялалд гарах төлөвтэй. 

Энэ долоо хоногтоо хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Эс бөгөөс алдагдал хүлээж, санхүүгийн тогтворгүй байдалд шилжинэ гэдгийг од эрхэс анхааруулж байна. Ажил горилогчид тохирсон ажилдаа орох нь ээ. 


Матар

Хүүхдийнхээ хичээл, сурлагад анхаараад энэ долоо хоног завгүй эхлэх төлөвтэй. Хэрэггүй зүйл мөнгөө үрж, санхүүгийн сахилга батаа алдаж мэдэхээр байна. Ахмадуудын үгийн сонсож, сургаалыг нь тусгаж авбал нөхцөл байдал төд удалгүй хэвэндээ орно. 

Ажлын талбарт амжилттай долоо хоног болж өнгөрөх учиртай. Гагцхүү зорилгодоо төвлөрч, ажлаа хугацаанд нь хийж дуусга. Энэ нь эргээд таны өөртөө итгэх итгэлийг нэмж, амжилт гаргахын үндэс болно. 


Хумх

Долоо хоногийн эхээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс ажлын бүтээмж буурч, идэвхгүй болно. Долоо хоногийн дундаас бизнесийн хамтрагчтай болох эсвэл танилыг хүрээгээ тэлбэл сайн. Энэ харилцаа алсдаа ашиг авчирна гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд саатаад байсан мөнгөний урсгалууд танд үр ашгаа өгч эхэлнэ. Ажил горилогчид тохирсон ажилдаа орох завшаан тохиох нь ээ. Ганц бие хүмүүс болзоонд уригдах нь ээ. 


Загас

Долоо хоногийн эхээр ганцаардалтай нүүр тулж, өөртөө итгэх итгэлээ алдана. Өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ чадахаа больж, үүрэг хариуцлагаа дарамт мэтээр хүлээн авч эхлэх нь. Мөнгөө хэрэгцээгүй зүйлд зарж, санхүүгийн тогтворгүй байдал руу өөрийгөө түлхэж мэднэ. 

Гэхдээ энэ бүхэн түр зуурынх гэдгийг сайтар санаарай. Долоо хоногийн дундуур эерэг сар таныг ивээж, амьдрал эргээд хэвийн байдалдаа шилжинэ. Гэр бүлийн бизнест хөрөнгө оруулбал алсдаа үр ашгаа хүртэнэ.