Аргын тооллын 11 сарын 22, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Хэрцгий охин одтой, хөх нохой өдөр. Өдрийннаран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийгхийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх,хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавалзохистой. Бага цасан буух улирал (11 цаг 50 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахадтохиромжгүй.