Хонь

Долоо хоногийн эхээр сэтгэл гутрал, ганцаардалтай нүүр тулах нь ээ. Энэ нь таныг бодлогогүй, буруу шийдвэр гаргахад хүргэж мэднэ. Хэтэрхий их ажлаар өөрийгөө дарлах хэрэггүй. Аливаа зүйлээс хэтэрхий их үр дүн хүлээвэл сэтгэл гонсгор үлдэнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. 

Орлогоо хадгалж, үрэхгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс орлого, зарлагын харьцаа алдагдаж, өрөнд орох нигууртай. Ажил бизнесийн салбарт шинэ хамтрагчтай болох, шинэ төсөл эхлүүлэх үйл хэргийг түр хойшлуулаарай. 


Үхэр

Гараг эрхсийн давхцал үхрийн ордныхныг ивээж, олон шинэ боломжийг нээж өгнө. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхлэх тул ашиг орлого арвин байх нигууртай. Ажлын хамт олонтойгоо эелдэг харьцаж, чадах зүйлсээрээ тусалбал таны нэр хүнд өсөж, эерэг энерги бүрэлдэнэ. 

Хосоо олоогүй залуучууд заяаныхаа ханьтай учрах нь ээ. Төрийн алба, гадаад худалдаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, урлаг, тансаг хэрэглээтэй холбоотой бизнес, ажил хэрэг урагштай явна. 


Ихэр

Ихрийн ордныхон шинэ долоо хоногийг аз жаргалтай, сэтгэл тайван угтах нь ээ. Ажлын орчин үр бүтээлтэй, эерэг байна. Бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөсөн залуус энэ долоо хоногт нөлөө бүхий хүнтэй уулзах нигууртай. Маргаантай асуудлууд хэний ч оролцоогүйгээр  шийдэгдэнэ. 

Мэргэжлээ дээшлүүлэх, ур чадвараа ахиулах боломжийг алдалгүй ашиглаарай. Оюутан залуус багшаасаа сайн мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн алдагдал хүлээх магадлал өндөр байна. Тиймээс эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудыг түр азнахыг зөвлөе. 


Мэлхий

Өнгөрсөн долоо хоногийн сэтгэл зовнилууд арилж, сайхан өдрүүд үргэлжилнэ. Хичээн ажилласны үр дүн гарч, тушаал дэвших нь ээ. Хойшлуулсан ажил, төслүүдээ сэргээж, дахин эхлүүлээрэй.  Энэ долоо хоногт шашны газраар зочилно. 

Үл хөдлөх хөрөнгийн бизнес амжилттай явах учиртай. Долоо хоногийн дундуур ажлын ачаалал ихсэж, тун завгүй болно. Хүсэл, мөрөөдлийг тань шалгах олон сорилттой тулгарах нь ээ. Уур уцаараа хянаж, бусадтай эелдэг харьцахыг хичээгээрэй. 


Арслан 

Сөрөг сарны нөлөөгөөр долоо хоногийн эхний өдрүүд таагүй үргэлжлэх нь ээ. Учир нь эрүүл мэндийн асуудалтай тулгарна. Эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулаад хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Аль болох стресс, уур бухимдлаас ангид байж, сэтгэлээ тайван байлгахыг хичээ. 

Долоо хоногийн дундаас таны дотоод хүч сэлбэгдэж, уур уцаар арилна. Чухал шийдвэр гаргах бол ахмад хүмүүсээс үг, сургаалыг нь сонсоорой. Орлого, зарлагын харьцаа алдагдах тул хүнээс мөнгө зээлэх нь. 


Охин 

Долоо хоногийн эхээр ажлын ачаалалтай, маш завгүй байх ч үр бүтээлтэй өнгөрнө. Санаа зовоосон эрүүл мэндийн асуудал шийдэгдэх нигууртай. Гэрлэсэн хосуудын харилцаа улам батжиж, аз жаргалдаа умбах нь ээ. Ажил, бизнесийн талбарт шинэ хамтрагчтай болно. 

Засгийн газар, төрийн албатай холбоотой ажил хэрэг урагштай явна. Долоо хоногийн сүүлээр төсөөлөөгүй шалгууруудтай учирч, төслийн санхүүжилт зогсоно. Энэ нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх нь. 


Жинлүүр

Гараг эрхсийн давхцал жинлүүрийн ордыг ивээж, хайр ивээлээ харамгүй өгнө. Ашиг орлого нэмэгдэж, шинэ гэрээ үзэглэх нигууртай. Хууль, шүүхийн маргаанд ялах магадлал тун өндөр. Дарга, удирдлагууд тань таны шаргуу хөдөлмөрийг үнэлж, тушаал дэвших санал тавьж мэднэ. 

Хосууд гэрлэлттэй холбоотой чухал шийдвэр гаргана. Долоо хоногийн сүүлээс нөхцөл байдал өөрчлөгдөж, дотоод энерги шавхагдах төлөвтэй. Шөнө, дөлөөр жолоо барихыг зайлсхийгээрэй. 


Хилэнц

Хилэнцийн ордныхон өөртөө итгэх итгэлээ нэмж, ирээдүйдээ итгэлтэй байгаарай. Эс бөгөөс өөрт олдох олон боломжийг ашиглалгүй алдана. Энэ сарын 13-аас эерэг сар таныг ивээж, эрч хүч, эд баялаг хайрлана. Уур, уцаараа хянахыг од эрхэс зөвлөж байна. 

Сониуч байж, өөрийгөө хөгжүүлэх сургалтад идэвхтэй хамрагдаарай. Хосууд үл ойлголцол, хэрүүлээс ангид байж чадвал харилцаагаа шинэ түвшинд гаргаж чадна. Ажил горилогчид хүссэн ажлын байрнаасаа ярилцлагад орох урилга хүлээн авна. 


Нум

Нумын ордныхон шинэ долоо хоногийг тийм ч таатай угтахгүй нь. Ойр дотнын хүмүүс тань таны сэтгэлд хүрэхгүй байж мэднэ. Ажилдаа төвлөрч чадахгүй, үр бүтээлгүй өдрүүд үргэлжилнэ. Долоо хоногийн дундаас бусадтай харилцаа холбоогоо сайжруулж, нэр хүндээ өсгөхийг хичээгээрэй. 

Архаг хууч өвчтэй хүмүүс биеэ гамнаж, дулаан хувцаслаарай. Эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Хувцас загвар, гадаад худалдааны бизнес амжилттай явна. 


Матар

Матрын ордныхон долоо хоногийг тун таатай угтана. Төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь дуусгаж чадна. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмж, бусадтай харилцах харилцаанд дэвшил авчирна. Дотоод энерги сэлбэгдэж, эрч хүчтэй байх тул чухал шийдвэрүүдээ эргэлзэлгүй гаргаарай. 

Ажил горилогчид найзынхаа тусламжтай тохирсон ажилдаа орно. Ах дүүгийн хооронд болсон маргаантай асуудал шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр эцэг, эхийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай. 


Хумх

Энэ долоо хоногт хумхууд ашиг, орлого арвин байх тул тэр хэрээр санхүүгийн сахилга баттай байхыг зөвлөе. Эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг, найрсаг харьц. Гэр бүлдээ цаг илүү зарцуулж, асуудал тулгарвал эвээр шийдэхийг хичээгээрэй. 

Долоо хоногийн дундуур эрүүл мэндийн асуудлаар сэтгэл зовж болзошгүй. Хүүхдийн хичээл, сурлага тааруу байх төлөвтэй. Долоо хоногийн сүүлээр цалингаа нэмүүлэх нь ээ. Анхаарал төвлөрөлт сайжирч, ажлын үр бүтээмж эрс өснө гэдгийг од эрхэс зөвлөж байна. 


Загас

Долоо хоногийн эхээр эерэг сар загасны ордыг ивээж, аз жаргал харамгүй бэлэглэнэ. Дотоод хүч чадлаас гадна эрүүл мэндийн байдал тун сайн байна. Кино, урлаг, хувцас загварын сүүлийн үеийн чиг хандлагыг сонирхоход цаг зарцуулаарай. 

Энэ нь таны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэхэд тустай. Долоо хоногийн дундаас завгүй болох тул зөвхөн хийх ёстой ажилдаа анхаарлаа төвлөрүүлээрэй. Аливаа зүйлд хүлээцтэй хандахыг зөвлөе.