Хонь

Гараг эрхсийн давхцал хонины ордыг ивээж, энэ долоо хоногт эрч хүч, амжилт бүтээл харамгүй бэлэглэнэ. Таны анхаарал төвлөрөлт нэмэгдэх бөгөөд үр бүтээлтэй ажиллах өдрүүд айсуй. Гагцхүү уур уцаар, бухимдлаа тэвчиж, ойр дотнынхонтойгоо эелдэг харьцахыг хичээгээрэй.

Хосуудын хувьд хайр дурлал оргилсон, аз жаргалтай долоо хоног байх нь ээ. Долоо хоногийн сүүлээр гэр бүлдээ цаг гаргаарай. Аливаа эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулах, шинээр бизнесээ эхлүүлэхээр шийдсэн бол түр азнахыг од эрхэс зөвлөж байна. 


Үхэр

Сөрөг сарны нөлөөгөөр үхрийн ордныхон шинэ долоо хоногийг таагүй угтах нь. Ажил, амьдралын хувьд томоохон сорилттой тулгарна. Нөхцөл байдал хэцүү байсан ч яаран шийдвэр гаргаад хэрэггүй. Эс бөгөөс алсдаа харамсаж мэднэ гэдгийг гараг эрхэс анхааруулж байна. 

Долоо хоногийн дундаас таны дотоод энерги нөхөгдөж, эрч хүч оргилно. Өнгөрсөн хугацаанд хийсэн богино хугацааны хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхлэх нь. Ганц бие залуус долоо хоногийн сүүлээр хосоо олох магадлал тун өндөр. 


Ихэр

Ихрүүдийн хувьд шинэ долоо хоногийн эхээр амжилт бүтээл дүүрэн байх учиртай. Хичээн ажилласныхаа үр шимийг амсана. Бизнес уулзалт, богино хугацааны аялалд явна. Энэ нь таны ойрын ирээдүйд эерэгээр нөлөөлөх нигууртай. 

Хамт олныхоо тусламжтай төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгаж чадна. Долоо хоногийн дундуур хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт сайн байх учир хичээлдээ шамдан суралцана. Энэ долоо хоногт ахмадууд дээрээ зочилж, үг сургаалыг нь сонсоорой. 


Мэлхий

Эерэг сар мэлхийн ордныхонд хайр дурлал, аз жаргал бэлэглэх нь ээ. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдээд зогсохгүй бизнес уулзалтууд маш амжилттай болно. Ямар ч асуудал тулгарсан бусадтай эелдэг харьцаж, гарц гаргалгаа эрэлхийлбэл боломжгүй зүйл гэж үгүй. 

Энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Ялангуяа чанар муутай, түргэн хоол идэхээс татгалз. Орлогын шинэ эх үүсвэртэй болно. Тиймээс мөнгөө хадгалж, санхүүгийн сахилга баттай байхыг од эрхэс зөвлөж байна. Хосууд долоо хоногийн сүүлээр гэрлэлттэй холбоотой чухал шийдвэр гаргах нь ээ. 


Арслан 

Арслангийн ордныхны хувьд эрч хүч, хошин шогийн мэдрэмж оргилсон долоо хоног байх төлөвтэй. Ажил болоод гэр бүлдээ зарцуулж буй хором бүрээсээ аз жаргал мэдэрнэ. Бизнес уулзалтууд амжилттай болж, шинэ гэрээ үзэглэх нь ээ. 

Ялангуяа гэр бүлийн бизнес амжилттай урагшилна.  Харин ах дүү, хамаатнуудын дунд хэрүүл гарч, ан цав үүсэж болзошгүй. Гэртээ засвар хийхэд тохиромжтой долоо хоног байх учиртай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, тун завгүй байна. 


Охин 

Охины ордныхон шинэ долоо хоногийг тийм ч таатай угтахгүй нь. Учир нь долоо хоногийн эхээр эрүүл мэндийн асуудалтай тулгарна. Хөдөлмөрлөж хураасан мөнгөө хэрэггүй зүйлд үрэх нигууртай тул санхүүдээ илүү хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Эргэн тойрныхонтойгоо аль болох эерэг харьцахыг хичээгээрэй.  

Хосууд хэрэлдэж, муудалцахаас зайлсхий. Долоо хоногийн дундаас энэхүү уур бухимдал, стресс ор мөргүй арилах учиртай. Энэ үеэр бясалгал, йог хийвэл сэтгэл тайван байхад тустай. Шинээр бизнесээ эхлүүлэхээр шийдсэн бол энэ долоо хоног ээлтэй. 


Жинлүүр

Эерэг сарны ивээлээр шинэ долоо хоногийг сэтгэл тайван угтах нь ээ. Анхаарал төвлөрөх чадвар сайн байх тул зөвхөн хийх ёстой ажилдаа төвлөрч, хэрэггүй зүйлсээс зайлсхийгээрэй. Хөрөнгө оруулалтууд алсдаа үр ашгаа өгнө. 

Гэр бүлийн маргаантай асуудал шийдэгдэж, аз жаргал ундарсан долоо хоног байх учиртай. Хамаатан, саднаас хуримын урилга ирнэ. Дайснууд тань таны алхам бүрийг ажиглаж байгаа тул алдаа гаргахаас болгоомжилж, няхуур хандаарай. 


Хилэнц

Олон бизнес уулзалт, ажилд дарагдсан завгүй долоо хоног эхэлж байна. Танилынхаа тусламжтайгаар төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгаж чадна. Гэр бүлийн хүрээнд чухал шийдвэр гаргах хэрэгтэй болох нь ээ. Хууль шүүхийн маргаанд ялалт байгуулах магадлал  тун өндөр. 

Аз жаргалдаа умбасан хосууд энэ долоо хоногт гэрлэлттэй холбоотой чухал шийдвэр гаргана. Ажил горилогчдод азтай долоо хоног байх учиртай. Учир нь хүссэн ажлын байрнаасаа ярилцлагад орох урилга хүлээн авна гэж од эрхэс шивнэж байна. 


Нум

Гараг эрхсийн давхцал өнгөрсөн долоо хоногийг таагүй сэтгэгдэл, сөрөг мэдрэмжийг арилгаж, шинэ долоо хоногийг бэлэглэх болно. Хойшлуулсан ажлаа дуусгах, зогсоосон төсөл хөтөлбөрүүдээ эргэн сэргээхэд ээлтэй байх учиртай. 

Хичээн ажилласныхаа үр шимийг хүртэнэ. Долоо хоногийн дундаас богино хугацааны аялал, бизнес уулзалтад явах нь ээ. Энэ долоо хоногт бусдад тусалж, өглөг буян хийвэл алсдаа үр ашгаа хүртэнэ. Үл хөдлөх хөрөнгийн бизнес амжилттай урагшилна. 


Матар

Долоо хоногийн эхээр матрууд ганцаардалтай нүүр тулна. Хөрөнгө оруулалтууд алдагдал хүлээж, санхүүгийн дарамтад орох төлөвтэй. Бусдын хэрүүл маргаанд оролцохоос зайлсхий. Эс бөгөөс таныг сөрөг энерги хүрээлж, эрсдэл хүлээж мэднэ. 

Тиймээс ахмадууд дээрээ зочилж, үг сургаалыг нь сонсоорой. Долоо хоногийн дундаас нөхцөл байдал дээрдэж, эргээд хэвийн байдалдаа орно. Хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэлгүй, санхүүгийн сахилга баттай байхыг од эрхэс зөвлөж байна.  


Хумх

Хумхууд энэ долоо хоногийг тун аз жаргалтай эхлүүлнэ. Ажлын ачаалал ихтэй завгүй байх ч олон ажлын ард гарсан, бүтээлч өдрүүд үргэлжлэх юм. Эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, түр азнаарай. Эс бөгөөс алдагдал хүлээж мэднэ. 

Долоо хоногийн дундаас эрч хүч буурч, дотоод энерги суларна. Тиймээс үг, үйлдэлдээ хянамгай хандаж, дайснуудаасаа болгоомжил. Хосууд хэрэлдэж, муудалцахаас зайлсхийгээрэй. Оюутан сурагчид энэ долоо хоногт хичээл сурлагадаа онцгой анхаар. 


Загас

Эерэг сар загасны ордыг ивээж, эрч хүч бэлэглэх нь ээ. Сэтгэлийг тань зовоож байсан эрүүл мэндийн асуудал шийдэгдэнэ. Таны шаргуу хөдөлмөрийг удирдлагууд тань үнэлж, цалингаа нэмүүлэх боломжоор шагнана. Шинээр бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн бол энэ долоо хоног тун ээлтэй байх учиртай. 

Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан, сэтгэл зовох зүйлгүй байна. Ах дүүгийн хоорондын эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Ялангуяа хууль шүүхийн маргаанд ялалт байгуулах магадлал өндөр.