Аргын тооллын 10 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Эрхтний тэнгэрт одтой, хар луу өдөр. Өдрийннаран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийгхийхэд эерэг сайн. 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хуримхийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох,хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. 

Өдрийн сайн цагнь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үсшинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.