Аргын тооллын 11 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 3, Эрхтний тэнгэрт одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал (14 цаг 26 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.