Аргын тооллын 11 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 15, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. 

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 17 цаг 08 минутаас 20 цаг 03 минутын хооронд 2 цаг 55 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 11 минутанд харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн